1.Өвлийн улиралд ханиад томуу гарах шалтгаан
-Нарны гэрлийн дутагдал ба уур амьсгал: Монгол орны эрс тэс, урт өвлийн улиралд нарны гэрэл бага байдгаас шалтгаалан хүний бие, ялангуяа хүүхдийн арьсанд Витамин Д хангалттай нийлэгждэггүй.
-Хуурай агаар ба орчин: Өвлийн улиралд гэрийн болон албан тасалгааны халаалтаас болж агаар хуурайшиж, амьсгалын замын салст бүрхэвчийг хатааснаар вирусийн халдвар авах эрсдэл эрс нэмэгддэг.
-Олон нийтийн орчин: Цэцэрлэг, сургууль эхэлж хүүхдүүд битүү орчинд олноороо байрладаг тул ханиад томуу амархан тархах нөхцөл бүрддэг.
2.Урьдчилан сэргийлэх энгийн арга хэмжээнүүд
-Гараа тогтмол угаах: Гадаа тоглосны дараа, хоол идхийн өмнө болон бие зассаны дараа гараа савантай усаар сайтар угааж хэвшүүлэх.
-Хувийн эд зүйлс: Цэцэрлэг, сургууль дээрээ аяга, алчуураа бусадтай холихгүйгээр тусад нь хэрэглэх.
-Өрөөний агаар сэлгэлт: Өдөрт дор хаяж 3-4 удаа өрөөний агаарыг 5-10 минутын турш цэвэр агаар оруулан тогтмол сэлгэх.
-Чийгтэй цэвэрлэгээ: Агаар хуурайшиж халдвар авах эрсдэлээс сэргийлж өрөөний цэвэрлэгээг тогтмол чийгтэй алчуураар хийх.
3.Витамин Д ба Витамин С уух шаардлага болон авах хүнс
Витамин Д (Тосонд уусдаг витамин)
-Яагаад хэрэгтэй вэ? Ясны эрүүл хөгжлийг дэмжихээс гадна дархлааны эсүүдийг идэвхжүүлж, вирусийн халдвартай тэмцэхэд тусалдаг. Мөн дутагдвал сэтгэл санаагаар унах, гутралд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Хүнсээр авах эх үүсвэр: Салмон, туна зэрэг өөхтэй загасны төрлүүд, өндөгний шар, болон витаминаар баяжуулсан сүү, тараг, үр тариа.
Нэмэлт бүтээгдэхүүн: Нарны гэрэл багатай нөхцөлд шаардлагатай бол эмчийн зөвлөгөөтэйгөөр чанартай нэмэлт бүтээгдэхүүн (жишээ нь: Витамин Д-3) хэрэглэх нь тохиромжтой.
Витамин С (Усанд уусдаг антиоксидант)
-Яагаад хэрэгтэй вэ? Бие махбодын дархлааны урвалыг сайжруулан, цагаан эсийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ханиад томуу туссан үед эдгэрэлтийг түргэсгэдэг. Хүний бие өөрөө үйлдвэрлэдэггүй тул гаднаас хоол хүнсээр заавал авах шаардлагатай.
-Хүнсээр авах эх үүсвэр:
-Цитрусын төрлийн жимс: Жүрж, мандарин, нимбэг, грейпфрут.
-Бусад жимс: Чацаргана, киви, гүзээлзгэнэ.
-Хүнсний ногоо: Амтат чинжүү, брокколи, улаан лооль, цагаан байцаа.
(Санамж: Ногоог хэт удаан чанах эсвэл хуурах үед С амин дэм задардаг тул аль болох түүхийгээр нь эсвэл богино хугацаанд болгож хэрэглэх хэрэгтэй)

.jpg&w=3840&q=75&dpl=dpl_C16ZPT7r26y2iBHjiVYFY2AXqJTh)