Бүх мэдээ рүү буцах
News
2026.10.27Нийтлэгч

Элэг өөхлөлтийн асуудал яагаад ийм өндөр байна вэ?

ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Элэгний эсийн 5%-иас дээш хэсэгт өөх тос хуримтлагдахыг хэлэх бөгөөд гол...

Элэг өөхлөлтийн асуудал яагаад ийм өндөр байна вэ?

Элэгний өөхлөлт гэж юу вэ?

Элэгний эсийн 5%-иас дээш хэсэгт өөх тос хуримтлагдахыг хэлэх бөгөөд голлон дараах хоёр үндсэн хэлбэрт хуваагддаг:

Архины шалтгаант элэгний өөхлөлт

Шалтгаан: Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглээнээс үүсдэг. Архи нь элэгний эсийг гэмтээж, өөхлөлтийг эрчимжүүлдэг.

Архины бус шалтгаант элэгний өөхлөлт (NAFLD / MASLD)

Шалтгаан: Таргалалт (ялангуяа хэвлийн таргалалт), чихрийн шижин, буруу хооллолт (нүүрс ус, чихэр, фруктоз, сахарозыг хэтрүүлэн хэрэглэх), болон хөдөлгөөний дутагдлаас үүсдэг.

Шинж тэмдэг

  • Эхэн үедээ: Ихэнхдээ ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.

  • Даамжрах үед: Амархан ядарч сульдах, хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх эсвэл чинэрч мэдрэгдэх.

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Зөв хооллох: Өөх тос багатай, ногоон навчит ногоо, жимс, бүхэл үр, чанартай уураг хэрэглэж, түргэн хоол, сахар, хийжүүлсэн ундаанаас татгалзах.

  • Тогтмол хөдөлгөөн: Өдөрт дор хаяж 30 минут дасгал хийж, биеийн жинг хэвийн барих.

  • Архинаас татгалзах: Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах.

  • Эрт илрүүлэг: Жилд нэг удаа багц шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах.

  • Нэмэлт дэмжлэг: Лецитин нь элгэн дэх өөхийг задлан гадагшлуулж, бодисын солилцоог сайжруулахад тусалдаг.

Лецитин гэж юу вэ?

Лецитин нь амьтан, ургамлын эдэд байгалийн гаралтайгаар агуулагддаг, хүний биеийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өөх тосны нэг төрөл (фосфолипидийн нэгдэл) юм.

Үндсэн шинж чанар, ашиг тус

  • Фосфолипидийн эх үүсвэр: Хүний биеийн эс бүрийн мембраныг бүрдүүлж, бүтцийг нь бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

  • Элэгний үйл ажиллагааг дэмжих: Элгэнд өөх тос хуримтлагдахаас сэргийлж, өөхийг задлан гадагшлуулах замаар элэгний бодисын солилцоог сайжруулж, өөхлөлтөөс хамгаалдаг.

  • Тархи болон мэдрэлийн системд тустай: Лецитиний найрлага дахь фосфатидилхолин нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.

  • Холестерин хэвийн байлгах: Цусан дахь холестерины түвшнийг зохицуулахад тусалдаг.

NOW Foods брэндийн Лецитин (Lecithin)-ий онцлох давуу талууд

  • Чанарын өндөр баталгаа: Биед хамгийн сайн шингэцтэй, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн юм.

  • Элгийг хамгаалах үйлчилгээ: Элгэнд өөх тос хуримтлагдахаас эсийн түвшинд хамгаалж, бодисын солилцоог идэвхжүүлэн цусан дахь холестериныг хэвийн хэмжээнд барихад тусалдаг.

  • Өдөр тутмын цогц дэмжлэг: Найрлага дахь фосфатидилхолиноор баялаг тул элэгний болон тархины үйл ажиллагааг (ой тогтоолт, анхаарал төвлөрөлт) давхар дэмждэг.

ЭхлэлLoyaltyДэлгүүрЗөвлөгөө / НийтлэлНэвтрэх