Өнөөгийн хурдацтай хөгжиж буй нийгэмд оюуны ачаалал өндөртэй ажилладаг хүмүүс болон нас ахих тусам хурц тод байдлаа хадгалахыг зорьж байгаа хүмүүстээ энэхүү мэдээллийг хүргэж байна.
Тархины эрүүл мэнд муудахад дараах шинж тэмдгүүд илэрдэг:
-Ой тогтоолт муудах: Саяхан болсон зүйлээ мартдаг.
-Анхаарал төвлөрөхгүй байх: Нэг зүйл дээр удаан төвлөрч чадахгүй, амархан сандардаг.
-Оюун санаа ядрах (Brain Fog): Тархи удааширч, бодол санаа бүрэлздэг.
-Үг олохгүй болох: Ярьж байхдаа хэлэх гэсэн үгээ санаж чадахгүй гацах.
-Сэтгэл санаа өөрчлөгдөх: Шалтгаангүйгээр уурлаж, сэтгэл санаа тогтворгүй болох.
Тархины эрүүл мэнд муудахад нөлөөлдөг гол шалтгаанууд:
1. Зөв зохистой хооллолт:
Тархины үйл ажиллагааг дэмжихэд аминдэм, эрдэс бодис, ялангуяа Омега-3 тосны хүчил хамгийн чухал.
Загас, самар, үр тариа, хар шоколад болон нэрс зэрэг антиоксидантаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.
2. Чанартай нойр авах:
Нойр дутуу байх нь тархины ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргах чадварт шууд сөргөөр нөлөөлдөг.
Өдөрт 7-8 цаг тогтмол бөгөөд тайван унтаж амрах нь тархи өөрийгөө сэргээхэд хамгийн чухал үүрэгтэй.
3. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх:
Биеийн тамирын дасгал нь тархины эд эс рүү очих цусны эргэлтийг сайжруулж, шинэ эс үүсэх явцыг дэмждэг.
Өдөрт ердөө 20-30 минут алхах эсвэл дугуй унах нь тархины эрүүл мэндэд маш өндөр ач холбогдолтой.
4. Оюун ухааныг идэвхтэй байлгах:
Шинэ зүйл сурах, ном унших, гадаад хэл сурах, үг тааварлах эсвэл шатар тоглох зэрэг нь тархины үйл ажиллагааг сайжруулж, холбоосуудыг бэхжүүлдэг.
5. Стресс бууруулах:
Удаан хугацааны стресс нь тархины санах ойд хариуцлага хүлээдэг хэсэгт сөргөөр нөлөөлдөг. Бясалгал хийх, иогт хичээллэх эсвэл дуртай хоббигоороо хичээллэх нь стрессийг үр дүнтэй бууруулна.
Тархины эрүүл мэндийг дэмжих энгийн аргууд:
-Зөв хооллох: Омега-3 тосны хүчил, самар, жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх.
-Чанартай унтах: Өдөрт 7-8 цаг хангалттай амарч, тархиа сэргээх.
-Дасгал хөдөлгөөн хийх: Өдөрт 20-30 минут идэвхтэй хөдөлж, тархины цусан хангамжийг сайжруулах.
-Оюун ухаанаа сорих: Ном унших, шинэ зүйл сурах, дасгал хийх.
-Стрессгүй байх: Тайвширч, бясалгал хийх.
Яагаад нэмэлтээр тархинй тэжээл хэрэглэх ёстой вэ?
Тархины эсийн тэжээлийг хангаж, антиоксидантаар (RoseOx) исэлдэлтийн стрессээс хамгаалан, цусан хангамж болон хүчилтөрөгчийн урсгалыг сайжруулах зорилгоор мөн тархины эрчим хүчний зарцуулалт нь хүний тархи биеийн жингийн ердөө 2%-ийг эзэлдэг ч нийт хүчилтөрөгч болон энергийн 20%-ийг зарцуулдаг тул цусны эргэлтийг сайжруулах нэмэлт тэжээлүүд онцгой ач холбогдолтой байдаг.
NOW Foods Brain Elevate
NOW Foods Brain Elevate нь тархины үйл ажиллагаа, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт болон оюун ухааны чадварыг дэмжих зорилгоор бүтээгдсэн өндөр чанартай нэмэлт бүтээгдэхүүн юм.
Үндсэн найрлага: Энэхүү бүтээгдэхүүнд Гинко Билоба (Ginkgo Biloba), Фосфатидилсерин (Phosphatidyl Serine), Л-Глутамин (L-Glutamine), Готу Кола (Gotu Kola) зэрэг байгалийн гаралтай чухал ургамлын ханд болон амин дэмүүд орсон байдаг.
Үйлчилгээ:
-Тархины цусан хангамжийг сайжруулж, хүчилтөрөгчөөр хангахад тусалдаг.
-Ой тогтоолт муудах, мартхаас сэргийлэх болон анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэхэд тустай.
-Оюун санааны ачаалал өндөртэй ажилладаг оффисын ажилтнууд, оюутан залуус болон нас ахисан хүмүүст тархины үйл ажиллагаагаа дэмжихэд тохиромжтой сонголт болдог.

.jpg&w=3840&q=75&dpl=dpl_C16ZPT7r26y2iBHjiVYFY2AXqJTh)