Таны зүрх таны төлөө өдөрт 100,000 гаруй удаа ямар ч завсарлагагүйгээр цохилж байдаг... Харин та өдөр тутамдаа зүрхнийхээ төлөө ямар анхаарал халамж тавьж байна вэ?
Зүрх бол бие махбодийн хамгийн ачаалалтай, чухал эрхтэн юм. Тиймээс түүнийг хайрлан хамгаалж, урт удаан эрүүл байлгахын тулд дараах энгийн атлаа чухал зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
Зүрхний эрүүл мэндийг дэмжих үндсэн аргууд
-Стрессээ хянах: Архаг стресс болон сэтгэл түгшүүр нь цусны даралт болон зүрхний ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Тиймээс бясалгал хийх, дуртай зүйлээ хийх, тогтмол сайн утаж амарч байх нь стрессийг бууруулах хамгийн шилдэг арга юм.
-Эрүүл өөх тос сонгох: Авокадо, төрөл бүрийн самар болон оливын тос зэрэг эрүүл өөх тос нь зүрхний судасны уян хатан чанарыг дэмжиж, хэвийн үйл ажиллагааг хангана.
-Омега-3 хүчлээр баяжуулах: Өөх тослог загас болон чанартай нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан Омега-3 тосны хүчлийг авах нь цусан дахь холестеринийг тэнцвэржүүлж, судсыг хатуурахаас найдвартай сэргийлдэг.
-Идэвхтэй хөдөлгөөн хийх: Өдөрт дор хаяж 30 минут эрчимтэй алхах, гүйх эсвэл зүрхний цохилтыг дэмжих дасгал хөдөлгөөн хийх нь зүрхний булчинг чийрэгжүүлдэг.
-Муу зуршлаас татгалзах: Тамхи татах болон согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь судасны ханыг гэмтээж, эд эрхтэний цусан хангамжийг муутгах үндэс болдог.
-Зөв амин дэм, тэжээл хэрэглэх: ‘Антиоксидант’ болон ‘Убихинол’ зэрэг бодисууд нь зүрхний булчинг шаардлагатай эрчим хүчээр хангаж, эд эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалдаг.
Убихинол дутагдахад биед илрэх шинж тэмдгүүд
-Бие махбодид шаардлагатай энергийн үйлдвэрлэл буурахад дараах шинж тэмдгүүд илэрч эхэлдэг: -Байнгын ядарч сульдах: Бие махбодь эсийн түвшинд эрчим хүчээ алдаж, өдөржин эрч хүчгүй сульдах.
-Зүрх дэлсэх, амьсгаадах: Бага зэргийн ачаалал авахад л зүрх түргэн савлаж, амьсгаа давчуу болох.
-Анхаарал төвлөрөлт муудах: Тархины цусан хангамж болон эсийн энерги буурснаас болж мартамхай болох, оюун санааны чадамж сулрах.
-Эрт хөгшрөлт: Арьсны уян хатан чанар алдагдаж, эрт үрчлээс үүсэх.
Сонирхолтой баримтууд
Баримт 1 Хүний зүрх өдөрт дунджаар 100,000 гаруй удаа цохилж, биеэр 7,570 литр цус шахаж байдаг асар их ачаалалтай ажилладаг. Энэхүү зогсолтгүй ажиллах энергийг зүрхний булчинд хамгийн ихээр хэрэгтэй CoQ10 (Убихинол) бодис л хангаж өгдөг байна.
Баримт 2 Хүний бие махбодь 20 насандаа CoQ10-ийг өөрөө хамгийн өндөр хэмжээтэйгээр нийлэгжүүлдэг боловч 30 наснаас хойш энэ чадвар нь аажмаар буурч эхэлдэг учир гаднаас нэмэлтээр авах шаардлагатай болдог.
NOW Foods брэндийн “Убихинол” бүтээгдэхүүний давуу тал
-Өндөр био идэвхжил ба шингэц: Биед бүрэн шингэх чадвартай тул үр дүнгээ түргэн үзүүлнэ.
-Эсийн түвшний эрчим хүч: Зүрх болон бусад эрхтний эсийг эрчим хүчээр хангана.
-Хүчтэй антиоксидант үйлчилгээ: Чөлөөт радикалуудыг саармагжуулж, хөгшрөлтөөс хамгаална.
-Өндөр чанар, баталгаа: Олон улсын GMP чанарын стандартыг бүрэн хангасан. -Цэвэр байгалийн гаралтай: GMO-гүй буюу үрчлэгдээгүй амьд түүхий эдээр үйлдвэрлэгдсэн.


.jpg&w=3840&q=75&dpl=dpl_C16ZPT7r26y2iBHjiVYFY2AXqJTh)