Бүх мэдээ рүү буцах
News
2026.10.30Нийтлэгч

Селен /Selenium/ гэж юу вэ?

Селен нь хүний биеийн дархлааг хүчтэй болгож, эсийг гэмтлээс хамгаалан (антиоксидант), бамбай булчир...

Селен /Selenium/ гэж юу вэ?

Селен нь хүний биеийн дархлааг хүчтэй болгож, эсийг гэмтлээс хамгаалан (антиоксидант), бамбай булчирхайн үйл ажиллагааг хэвийн байлгах үүрэгтэй чухал бичил элемент юм.

Хүний бие селенийг өөрөө нийлэгжүүлж чаддаггүй тул хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээр гаднаас авах шаардлагатай байдаг.

Нэмэлт мэдээлэл: Селен нь хүний биеийн эд эсэд голчлон уургийн хэлбэрээр (селенопротейн) хадгалагддаг бөгөөд биеийн бүх эсийн мембраныг хамгаалахад чухал үүрэгтэй.

Хүний биед гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Дархлааг дэмжих: Өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулж, бие махбодыг гадны вирус, бактерийн халдвараас хамгаална.

  • Антиоксидант үйлчилгээ: Эсийн хөгшрөлт болон гэмтэхээс хамгаалж, чөлөөт радикалуудтай тэмцэх замаар эрт хөгшрөх болон зарим төрлийн эсийн өөрчлөлтөөс сэргийлнэ.

  • Бамбай булчирхайг тэнцвэржүүлэх: Хүний биеийн бусад эрхтнүүдтэй харьцуулахад бамбай булчирхайд хамгийн өндөр хэмжээний селен агуулагддаг. Гормоны хэвийн үйл ажиллагааг хангаж, бодисын солилцоог эрүүл байлгахад гол үүрэгтэй.

  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд: Эрэгтэй хүний үр тогтоох чадвар, сперматозоидын хөдөлгөөн болон хөгжилд зайлшгүй хэрэгтэй элемент юм.

  • Хоргүйжүүлэх үйлдэл: Хүний биед хуримтлагдсан хүнд металлууд (мөнгөн ус, хар тугалга, кадми гэх мэт)-ийг саармагжуулж, гадагшлуулахад оролцдог.

Юунд агуулагддаг вэ? (Хүнсний эх үүсвэр)

  • Бразил самар: Едхөн ширхэг Бразил самар идэхэд л хүний өдрийн селений хэрэгцээг бүрэн хангахаар хамгийн өндөр агууламжтай байдаг.

  • Далайн хоол, загас: Тоннаж, хулд загас, наймалж болон бусад далайн бүтээгдэхүүнүүд.

  • Өндөг: Ялангуяа өндөгний шар нь селен болон бусад амин дэмээр баялаг.

  • Бүхэл үр тариа, самар болон үрнүүд: Наранцэцгийн үр, овьёос гэх мэт.

Дутагдсанаар ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Дархлаа суларч, амархан өвчлөх: Халдварт өвчинд өртөмтгий болох, ханиад томуу туссан үед удаан эдгэрэх.

  • Архаг ядаргаа, сульдаа: Бие махбодь амархан ядарч, эрч хүчгүй болох.

  • Үс унах, хумс хэврэгших: Үс өнгөгүй болж хуурайших, унах мөн хумс амархан хугарах, цагаан толбо үүсэх.

  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах: Жин нэмэгдэх, сэтгэл санаа тогтворгүй болох, хүйтэн мэдрэх шинж тэмдэг илрэх.

  • Нөхөн үржихүйн чадвар буурах: Үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

NOW Foods брэндийн “селен”-ий давуу тал

  • Өндөр чанар, баталгаа: Чанарын удирдлагын олон улсын (GMP) стандартыг бүрэн хангасан үйлдвэрлэлд үйлдвэрлэгдсэн.

  • GMO-гүй болон цэвэр байгаль гаралтай: Хүний биед харшил өгөх болон химийн хортой нэмэлт бодис агуулаагүй, дээд зэргийн цэвэр түүхий эдээр хийгдсэн.

  • Өдөр тутмын хэрэгцээг оновчтой хангах: Хүний биед шингэхэд хамгийн тохиромжтой тунгаар савлагдсан байдаг.

1485_MainImage.png

ЭхлэлLoyaltyДэлгүүрЗөвлөгөө / НийтлэлНэвтрэх