Хүүхэд тань хүнснээсээ хангалттай шим тэжээл авч чадаж байна уу?
Хүүхэд өсөн торних чухал насан дээрээ хоол хүнснээсээ шаардлагатай бүх шим тэжээлээ авах бүрэн боломжтой хэдий ч практик дээр энэ нь тэр бүр санасанаар болдоггүй.
Хүүхдүүд хоолоо голох, зарим төрлийн хүнсийг (ялангуяа ногоо, мах) огт идэхгүй гэж зөрөх.
Өдөр тутмын хоолны дуршил нь тогтворгүй байх.
Сургууль, цэцэрлэг болон бусад шалтгаанаар хоолны дэглэм алдагдах зэргээс шалтгаалж ихэнх тохиолдолд хангалттай шим тэжээл авч чаддаггүй.
Тиймээс хооллолт хангалттай бус, эсвэл сонгомол идэлттэй үед витамины нэмэлт хэрэглэх шаардлага зүй ёсоор үүсдэг байна.
Нэмэлт тэжээл буюу амин дэм хэрэглэхийн давуу тал:
-Хоол тэжээлийн дутагдлыг бодитоор нөхөх: Хоол хүнсээр авч чадаагүй витамин, эрдэс бодисоо нэмэлтээр гүйцэд авах боломжийг бүрдүүлнэ.
-Биеийн эрчимтэй өсөлт ба ясны хөгжил: Хүүхдийн өндөр өсөх, ясны систем бэхжихэд чухал үүрэгтэй.
-Дархлааны системийг дэмжих: Өвчин тусах эрсдэлийг бууруулж, гадаад орчны нөлөөнд тэсвэртэй болгоно.
-Тархины үйл ажиллагаа ба анхаарал төвлөрөл: Хичээл сурлага, ой тогтоолт, сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлнө.
-Эрүүл бодисын солилцоо: Бие махбодийн энергийн зарцуулалт болон бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангана.
Хэрэв хүүхэд хоолоо голж, хангалттай витамин авахгүй бол ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Дархлаа сулрах: Дархлааны систем хангалттай ажиллахгүйгээс болж хүүхэд амархан өвчлөмтгий, ханиад томуунд өртөмтгий болох.
-Өсөлт хөгжил удаашрах: Биеийн эрчимтэй өсөлт болон ясны хөгжилд сөргөөр нөлөөлж, бие физиологийн өсөлтөөр хоцрох эрсдэлтэй.
-Эрч хүч буурах, ядарч сульдах: Бодисын солилцоо алдагдсанаас үүдэн хүүхэд идэвхгүй болох, амархан ядрах.
-Анхаарал төвлөрөл муудах: Тархины үйл ажиллагаа болон анхаарал төвлөрөлд шаардлагатай шим тэжээл дуტгаснаас суралцах чадвар, анхаарал сарних шинж тэмдэг илрэх.
Ямар хүнсний ногоонд ямар витамин байдаг вэ?
Хүүхдийнхээ хоол хүнд тохируулан ямар амин дэм дутаж болохыг мэдэхэд дараах ногоонуудын найрлага тусална:
Лууван - A, B6, K1
Брокколи - C, K1, B9
Бууцай - K1, A, B9, C
Амтат чинжүү - C, A, E
Улаан лооль - C, A
Байцаа - C, K1, B9
Хулуу - A, C, E
NOW Foods Kid Vits-ийн онцлог
Хэрэв таны хүүхэд дээрх хүнсний ногоонуудыг хангалттай хэмжээгээр идэхгүй, дургүй байвал чанартай нэмэлт бүтээгдэхүүн сонгох нь чухал юм. NOW Foods Kid Vits нь дараах давуу талуудыг агуулдаг:
-Цогцлоосон найрлага: A, C, D, E, B бүлгийн амин дэмүүд болон чухал эрдэс болох кальци, төмөр, цайрыг өөртөө багтаасан.
-Өндөр чанар: Өндөр чанартай түүхий эд болон хүний биед шингэх чадвар сайтай "Albion" минералтай.
-Хүүхдэд ээлтэй: Хүүхэд хэрэглэхэд тохиромжтой байгалийн амтат амттай.
-Аюулгүй байдал: Gluten (цавуулаг) болон түгээмэл харшил үүсгэгч бодисуудыг агуулаагүй бөгөөд олон улсын GMP стандарт-ыг хангасан.

.jpg&w=3840&q=75&dpl=dpl_C16ZPT7r26y2iBHjiVYFY2AXqJTh)