Бүх мэдээ рүү буцах
News
2026.10.09Нийтлэгч

Хүүхдийн ясны өсөлт ба кальцийн хэрэгцээ

ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ЖИГД, ЯС БАТ БӨХ БАЙХЫН НУУЦ: КАЛЬЦИ, МАГНИ БОЛОН ВИТАМИН D-ГИЙН ЗӨВ ЗОХИЦОЛ ЮМ. Хү...

Хүүхдийн ясны өсөлт ба кальцийн хэрэгцээ

ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ЖИГД, ЯС БАТ БӨХ БАЙХЫН НУУЦ: КАЛЬЦИ, МАГНИ БОЛОН ВИТАМИН D-ГИЙН ЗӨВ ЗОХИЦОЛ ЮМ.


Хүүхэд насанд ясны өсөлт маш хурдацтай явагддаг тул энэ үед араг яс, шүдний тулгуур суурийг зөв, эрүүл бүрэлдэхэд шаардлагатай шим тэжээлийг хангалттай өгөх нь хамгийн чухал байдаг. Зөвхөн ганц төрлийн витамин, эрдэс дангаараа хангалтгүй бөгөөд тэдгээрийн харилцан үйлчлэл нь хүүхдийн биед бие биенээ дэмжин ажилладаг байна. 

Эдгээр эрдэс, витаминууд хүүхдийн биед ямар үүрэгтэй вэ?
-Кальци (Яс ба шүдний суурь): Хүүхдийн араг яс, сүүний болон байнгын шүд бүрэлдэх, бэхжихэд кальци бол хамгийн чухал барилгын материал юм. Өсөлтийн насны хүүхдийн яс хурдацтай уртасдаг бөгөөд кальци хангалттай байснаар ясны нягтрал сайн байж, өсөлтийн үйл явц эрүүл явагдана. 
-Витамин D (Шингээх катализатор): Кальцийг биед хичнээн авсан ч витамин D дутагдалтай бол бие организм түүнийг ашиглаж чаддаггүй. Витамин D нь хоол хүнс болон витаминаас авч буй кальцийг гэдсээр биед сайн шингээх гол катализатор болж өгдөг. 
-Магни (Зөөвөрлөгч ба хуваарилагч): Цусанд байгаа кальцийг ясанд зөв зөөвөрлөн хуваарилж, ясыг жинхэнэ утгаар нь бат бөх, бэхжүүлэхэд магни чухал дэмжлэг үзүүлдэг. 
-Булчин болон мэдрэлийн үйл ажиллагаа: Кальци болон магни нь зөвхөн ясанд ч биш, хүүхдийн булчин агшиж сулрах, мэдрэлийн систем тайван, эрүүл байхад чухал нөлөө үзүүлдэг. 

Дутагдвал ямар эрсдэлтэй вэ?
Эдгээр чухал бодисууд биед дутагдвал хүүхэд өсөлтөөр хоцрох, шөнө хөл нь өвдөж хонох, шүд нь амархан хорхойтох болон ясны бэхжилт сулрах эрсдэлтэй байдаг. 

NOW Kids - Kid Cal-ийн давуу тал:
Хүүхдэд шаардлагатай эдгээр эрдсүүдийг нэг дор, шингээлт сайтай хэлбэрээр нь олгох NOW Kids - Kid Cal нь:
-Шингээлт өндөртэй: Биед хурдан бөгөөд үр дүнтэй шингэдэг Кальцийн цитрат (Calcium Citrate) агуулсан. 
-Цэвэр найрлагатай: 100% Вегатариан, GMO-гүй. 
-Амталгаа сайтай: Хүүхдүүдийн идэх дуртай жүржийн амттай тул өдөр бүр дуртайяа ууна!

Хүүхдийнхээ эрүүл өсөлт, бат бөх ясны суурийг өнөөдрөөс бэлдэж өгөөрэй!

ЭхлэлLoyaltyДэлгүүрЗөвлөгөө / НийтлэлНэвтрэх