Бүх мэдээ рүү буцах
News
2026.10.06Нийтлэгч

Загасны тос ба Омега-3 хоёр ямар ялгаатай вэ?

Омега-3 ба Загасны тос: Таны заавал мэдэх ёстой чухал мэдээлэл Эрүүл мэндэд тустай нэмэлт бүтээгдэхү...

Загасны тос ба Омега-3 хоёр ямар ялгаатай вэ?

Омега-3 ба Загасны тос: Таны заавал мэдэх ёстой чухал мэдээлэл
Эрүүл мэндэд тустай нэмэлт бүтээгдэхүүн дундаас хамгийн өргөн хэрэглэгддэг нь загасны тос буюу Омега-3 юм. Гэвч ихэнх хүмүүс энэ хоёрыг яг нэг зүйл гэж эндүүрэх эсвэл хэрхэн зөв сонгохоо сайн мэдэхгүйгээс болж чанаргүй бүтээгдэхүүнд мөнгөө үрэх нь цөөнгүй.


Загасны тос ба Омега-3 хоёр ямар ялгаатай вэ?
-Загасны тос (Fish Oil): Далайн загасны эд эсээс гаргаж авсан байгалийн гаралтай түүхий тос юм.
-Омега-3 (Omega-3): Тэрхүү загасны тосон дотор агуулагддаг, хүний биед нэн тустай идэвхт бодис (биологийн идэвхт тосны хүчил) юм.

Омега-3 биед ямар ач тустай вэ?

Түүний үндсэн хоёр идэвхт бодис болох EPA болон DHA нь дараах ач тусыг үзүүлнэ:

-Зүрх судасны эрүүл мэнд: Цусан дахь триглицеридийн (биед хортой өөх тос) хэмжээг бууруулж, сайн холестериныг дэмжин артерийн судасны хатуурал, цус харвалтаас сэргийлнэ.

-Тархи ба санах ой: DHA нь тархины эд эсийн чухал бүрэлдэхүүн хэсэг тул анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг сайжруулж, тархины доройтлоос хамгаална.

-Арьс, үс ба үе мөч: Арьсыг дотроос нь гүн чийгшүүлж, үрэвслийг багасгаснаар үе мөчний өвдөлт болон арьсны хуурайшлыг засна.

Омега-3 сонгохдоо юуг анхаарах вэ?

Дэлгүүрийн лангуун дээрх олон төрлийн сонголтоос зөвийг сонгохын тулд дараах зүйлсийг заавал шалгаарай:

-Савны арын найрлагыг харах: Савны нүүрэн дээрх "1000 мг Загасны тос" гэсэн бичиг нь Омега-3-ын хэмжээ биш юм. Ар талын "Supplement Facts" хэсгээс EPA + DHA-ийн нийлбэр хэмжээг харах хэрэгтэй.

-Цэвэршилт ба чанар: Гүн далайн жижиг загаснаас гаргаж авсан, мөнгөн ус болон хүнд металлын хольцгүй цэвэршүүлсэн бүтээгдэхүүн байх шаардлагатай.

-Загасны эвгүй амт: Капсул нь ходоодонд биш нарийн гэдсэнд задардаг тусгай бүрээстэй (Enteric coated) байвал загасны амт оргих, огиулах асуудал үүсэхгүй.

NOW Foods Ultra Omega-3

-Өндөр тун (Үр дүнтэй): Ердөө 1 капсулдаа 500 мг EPA / 250 мг DHA буюу нийт 750 мг цэвэр Омега-3 агуулдаг. Энгийн тос шиг өдөрт 3-4 ширхэгийг уух шаардлагагүй, ердөө 1-хийг уухад хангалттай.
-100% Молекул түвшинд цэвэршүүлсэн: Далайн хүнд металл, мөнгөн ус болон бусад бохирдлыг бүрэн шүүсэн тул хэрэглэхэд аюулгүй.
-Загасны эвгүй амт амтагдахгүй: Ходоодонд биш нарийн гэдсэнд задардаг тусгай бүрээстэй тул огиулах болон загасны амт оргихоос бүрэн сэргийлэгдсэн.


Таны заавал мэдэх ёстой сонирхолтой ФАКТУУД:
Загаснууд Омега-3-ыг өөрсдөө үйлдвэрлэдэггүй: Загас өөрөө Омега-3 ялгаруулдаггүй, харин далайн замаг болон планктоноор хооллож байж биедээ цуглуулдаг.
Тархины 60% нь өөх тос: Хүний тархины хуурай жингийн тал илүү хувь нь өөх тос байдаг бөгөөд үүний үлэмж хэсгийг DHA (Омега-3) бүрдүүлдэг.
Бие өөрөө бүтээж чаддаггүй: Омега-3 нь "орлуулах боломжгүй" тосны хүчил тул бие махбод өөрөө нийлэгжүүлдэггүй, зөвхөн хоол тэжээл болон нэмэлтээр авах шаардлагатай.
Тунгийн зөрүү асар том: Жирийн загасны тосны ердөө 30% нь л идэвхт Омега-3 байдаг бол үлдсэн 70% нь биед ач холбогдол багатай энгийн өөх тос байдаг.

Хэрэглэх зөвлөмж
Хэзээ уух вэ? Өдөрт 1 капсулыг өөх тостой хоол (өглөө эсвэл өдрийн хоол)-ны дараа шууд ууна.
Яагаад хоолтой хамт уух ёстой вэ? Омега-3 нь тосонд уусдаг бодис тул хоолны өөх тостой нийлснээр биед шимэгдэх явц нь 2-3 дахин нэмэгддэг.

Та дараах холбоосоор хандаж бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалах боломжтой: https://www.nowfoods.mn/product/EkjSg6ax5P_p2_d5rqI8Y

1661_MainImage.png


ЭхлэлLoyaltyДэлгүүрЗөвлөгөө / НийтлэлНэвтрэх