Дэлгэцнээс цацрах цэнхэр гэрэл, өдрийн стресс, замын түгжрэлээс болоод оройд ордоо хөрвөөж, чанартай унтаж чадахгүй байна уу?
Орой болгон бат бөх амраад, өглөөг эрч хүчтэй угтах нь бидний эрүүл мэнд, ажлын бүтээмжид хамгийн чухал. Тэгвэл байгалийн нойрны хэмнэлийг эргүүлэн авчрахад туслах Мелатонин (Melatonin) дааврын талаарх хэрэгцээтэй мэдээллийг хүргэж байна.
1. Мелатонин (Melatonin) гэж юу вэ?
Мелатонин бол бидний тархины конус биеэс (Pineal gland) байгалийн жамаар ялгардаг, бие махбодод "одоо унтах цаг боллоо" гэх дохиог өгдөг нойрны гол даавар юм. Энэхүү даавар нь нар жаргаж, орчин харанхуй болох үед идэвхжиж, биднийг тайван гүн нойрсоход бэлтгэдэг.
2. Нойрны даавар буурахад юу нөлөөлдөг вэ?
Орчин үеийн амьдралын хэв маягаас шалтгаалан мелатонины хэмжээ багасаж, нойргүйдэл үүсэх нь ихэссэн үүнд:
-Цэнхэр гэрэл: Оройн цагаар утас, компьютер, зурагт ширтэхэд дэлгэцний цэнхэр гэрэл тархийг "өдөр байна" гэж төөрөгдүүлэн мелатонины ялгарлыг зогсоодог.
-Сэтгэл санааны стресс: Өдрийн бухимдал, ядаргаа нь кортизол (стрессийн даавар)-ыг ихэсгэж, унтах процессыг саатуулдаг.
-Цагийн бүсийн өөрчлөлт (Jet Lag): Аян замд явах эсвэл шөнийн ээлжинд ажилласнаар биологийн цаг буюу хоногийн хэмнэл алдагддаг.
-Насжилт: Нас ахих тусам бие махбод дахь мелатонины байгалийн ялгаруулалт аажмаар буурдаг.
3. Яагаад заавал NOW Foods Melatonin гэж?
- Ердийн нойрны эмнээс ялгаатай нь NOW Foods Melatonin нь биеийн байгалийн дааврын тэнцвэрийг дэмждэг давуу талтай.
-Хурдан унтахад тусална: Орондоо хөрвөөх хугацааг багасгаж, хурдан тайван амрахад дэмжлэг үзүүлнэ.
-Чанартай, гүн нойр: Шөнө ойр ойрхон сэрэхгүйгээр гүн нойрсолтын хугацааг уртасгана.
-Аюулгүй бөгөөд дасал үүсгэхгүй: Энэ нь химийн гаралтай нойрны эм биш тул тунг нь тохируулан хэрэглэхэд дасал болох, хамааралтай болох эрсдэлгүй.
-GMP стандартын чанар: Олон улсын чанарын дээд шаардлага хангасан цэвэр найрлагатай.
4. Хэрхэн зөв хэрэглэх вэ?
Мелатониныг үр дүнтэй бөгөөд зөв хэрэглэхийн тулд дараах энгийн дүрэм баримтлаарай:
Хэзээ уух вэ? Унтахаар төлөвлөсөн цагаасаа 30–60 минутын өмнө ууна.
Ямар тунгаар эхлэх вэ? Анхлан хэрэглэж байгаа бол бага тунгаас буюу 3mg эсвэл 5mg-аар эхлэх нь тохиромжтой.
ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ? (Сонирхолтой баримтууд)
-Эс залуужуулах антиоксидант: Мелатонин нь зөвхөн нойрсуулаад зогсохгүй маш хүчтэй антиоксидант тул эсүүдийг гэмтлээс хамгаалж, дархлаа дэмжин залуу насыг уртасгахад тусалдаг.
-Жингийн хяналтад тустай: Дутуу унтах нь өлсөх мэдрэмж төрүүлдэг дааврыг ихэсгэдэг. Чанартай унтсанаар шөнийн илүүдэл калориос сэргийлж, жингээ барихад тусална.
-Бага тун = Илүү сайн үр дүн: "Их уух тусам сайн" гэдэг нь буруу бөгөөд бага тун (3mg-5mg) нь биеийн байгалийн хэмнэлийг хамгийн аюулгүй, үр дүнтэйгээр дэмждэг.
Анхаарах зүйл: Мелатонин уусны дараа утсаар сошиал ухахгүй, зурагт үзэхгүйгээр гэрлээ унтраан, өрөөгөө харанхуй, тухтай орчин болгосноор бүтээгдэхүүний үйлчилгээ дээд цэгтээ хүрнэ.
Та дараах холбоосоор хандаж бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалах боломжтой: https://www.nowfoods.mn/product/IffKdG9Cjob-WJvFFCTAp


.png&w=3840&q=75&dpl=dpl_C16ZPT7r26y2iBHjiVYFY2AXqJTh)