Жирэмсний үед фолийн хүчил яагаад тийм чухал вэ?
Ээж болохоор төлөвлөж буй болон жирэмсэн бүсгүйчүүдийн хамгийн эхэнд сонсдог зөвлөгөө бол "Фолийн хүчил уугаарай" байдаг.
Тэгвэл фолийн хүчил (Folic Acid) гэж юу вэ?
Фолийн хүчил нь Витамин B9-ийн нэг төрөл бөгөөд хүний бие махбод шинэ эс үйлдвэрлэх, ДНХ (генетикийн материал) нийлэгжүүлэх болон цусны улаан эс бүтээхэд нэн шаардлагатай микро тэжээл юм.
-Фолат ба Фолийн хүчлийн ялгаа:
-Фолат (Folate): Бууцай, брокколи, аспарагус, авокадо, шош, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүнд байгалийн хэлбэрээрээ агуулагддаг.
-Фолийн хүчил (Folic Acid): Лабораторид нийлэгжүүлсэн бөгөөд биед шимэгдэх чадвар нь байгалийн фолатыг бодвол зарим тохиолдолд 2 дахин өндөр байдаг тул нэмэлт бэлдмэл хэлбэрээр хэрэглэгддэг.
Яагаад нэмэлтээр уух шаардлагатай вэ?
Хүнснээс авч буй фолат нь халуун боловсруулалтаар амархан задардаг тул бие махбод хангалттай хэмжээгээр авч чаддаггүй. Тиймээс бэлдмэл хэлбэрээр нэмэлтээр хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.
Фолийн хүчил уух нь:
Мэдрэлийн гуурсан хоолойн гажгаас (NTD) 70% сэргийлнэ
Жирэмсний эхний 21-28 хоногт ургийн тархи болон нугасны суурь болох "мэдрэлийн гуурсан хоолой" бий болдог. Энэ хугацаанд фолийн хүчил дутагдвал нугасны ивэрхий (Spina Bifida) болон тархины дутуу хөгжил (Anencephaly) зэрэг насан туршийн хүнд гажиг үүсдэг.Эсийн хуваагдал ба өсөлт: Ураг хурдацтай томорч, эсүүд хуваагдахад B9 витамин гол катализатор болдог.
Эмэгтэйчүүд жирэмсэн болсноо дунджаар 4–6 дахь долоо хоногт л мэддэг. Гэтэл ургийн мэдрэлийн систем жирэмсний 3–4 дөх долоо хоногт хэдийнэ бүрэлдэж дууссан байдаг.
Эхийг цус багадалтаас хамгаална
Эхийн цусны эзлэхүүн жирэмсний үед нэмэгддэг тул цусны улаан эс шинээр үүсэхэд тусална.
Хэрэглэх тун ба заавар
-Жирэмслэхээр төлөвлөж буй үед: Өдөрт 400 мкг (жирэмслэхээс 1-3 сарын өмнөөс).
-Жирэмсний эхний 3 сард: Өдөрт 400–800 мкг.
-Онцгой тохиолдолд: Өмнө нь гажигтай жирэмслэлт болж байсан эсвэл чихрийн шижинтэй бол эмчийн заавраар тунг 4000 мкг (4 мг) хүртэл нэмэгдүүлдэг.
NOW Foods брэндийн Фолийн хүчлийн давуу талууд
-Өндөр био-хүртээмж (Methyl Folate сонголт): Энгийн фолийн хүчлээс гадна биед шууд шингэдэг 5-MTHF (Метил фолат) хэлбэртэйг үйлдвэрлэдэг тул үр дүн илүү сайн.
-B12 витамины зохицол: Цус төлжүүлэлт болон мэдрэлийн системийг дэмжих үйлчлэлийг дэмжин Витамин B12-ийг хамтад нь агуулсан.
-Баталгаат чанар (GMP): АНУ-ын GMP стандартын дагуу бэлтгэгдсэн, ГМО-гүй, Цавуулаггүй (Gluten-Free), цагаан хоолтонд тохиромжтой цэвэр найрлагатай.
-Эдийн засагт хэмнэлттэй: Өндөр чанартай атлаа олон сарын хэрэглээний (ихэвчлэн 250 ширхэгтэй) савлагаатай, боломжийн үнэтэй.
Зөвлөмж
Фолийн хүчлийн хэрэгцээ хүн бүрт адилгүй.
Жирэмсэн эмэгтэй, жирэмслэхээр төлөвлөж буй хүн мөн цүс багадалтанд уух болон тодорхой эмчилгээ хийлгэж байгаа бол эмч болон эм зүйчтэй зөвлөн тунгаа сонгох нь зөв. Өндөр тунгийн фолийн хүчлийг эмчийн зааваргүйгээр хэрэглэхгүй байхыг зөвлөе.


